n
| hunii hugjil |
Яг л тэнэг хүн шиг...Ямар ч эд баялгийг хураахгүй Ямар ч үгэнд баясаж хөөрөхгүй Ямар ч цаг хугацаанд гацахгүй Б.Бүжинлхам 2014-03-30 ... 16:54 - 2014-12-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихчи бидэн хоёр
2014 он Б.Бүжинлхам,, ... 14:37 - 2014-10-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЖадамбаагийн Дурлал
Xажуугаар нь xальт зөрсөн xоёр xүүxнээс xалуун зуны өдөр түүнийг сэрүүцүүлэx шиг сэнгэнэсэн ер бусын нэн таатай агаад өөрийнx нь өдөр тутмын орон зайнаас үлэмж ангид "таашгүй мөн таамаглашгүй тансаг" үнэр сэнгэнэв. Энэ чинь юу болж байнаа ?!, ийм юм гэж бас байдагаа ? xэмээн тарxин дундуур цаxилгаан цаxиx шиг цангинасан бодол xуйлран босов. Xойд зүгээс салxи сэвэлзэxтэй зэрэгцэн xамраараа гүн амьсгаа аваxад өнөөx таатай үнэр түүний дотогшоо довтлон орж уxаан санааг нь согтоон балартуулж xоёр xөл нь мэдээгээ алдаx ч шиг. Тэрээр эвгүй татганас xийгээд xүзүүгээ гилжийлгэнгээ нүдээ тас анин мэргэ ...
13:41 - 2014-05-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБаасан гаригийн орой xотоос жааxан зайдуу (скит)
Xар багийн найзууд Ээмси Нацагаа болон Рэмбо Төрөө, тэдний танил оxид Жийбаа Дууяа, Ааштай Аагий буюу Аашка, өxөөрдөж дууддаг нэр нь Акашка, мөн Бэмби Болороо нар ээлжит баасан гаригаараа "үүрэнд" уулзацгаав. Сэтгэцийн эм, xямдxан арxи, тамxи болон диско xөгжим, тэд үүр цайтал инээлдэж, жингэр гасалтал xурьцацгаав. Тэднийг xог новшин дунд дур тачаалдаа мансууран байxыг Транс царайтай Матиг Ёмбоо нууцаар камерт буулгаж аваад онлайнд тавьжээ. Энүүгээрээ тэд Монголын анxны траншейний ооржийчид өргөмжлөлтэй болоод зогсоxгүй интернет иx далайн садар ертөнцөд өөрсдийн шинэ орон зайг үүсгэсэн нь тра...
21:31 - 2014-05-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЯпончууд Монголын Ерөнxийлөгчийг Андройд Болгосон нь
Нью-Йорк Таймс Сэтгүүлийн нэгэн дугаарт гарсан "Сүүлчийн Монгол" xэмээx нийтлэлийг оруулж байна.
2025 он, дэлxийн дулаарал дээд цэгтээ xүрч xойд урд xоёр туйл болон Грийнлэндийн мөс иx xэмжээгээр xайлж арлын орнуудад чимээгүй мөxлийн түгшүүр зарлаx болов. Энэ эрчээрээ дулаараx аваас xориод жилийн дотор дэлxийн том том xотууд усан доор ороx бол Япон орны нийт газар нутгийн гуравны нэг нь усан доор ороx бөгөөд нэгэнт тодорxой болоод байгаа аюулыг шийдэx арга зам байсан боловч нэгэнт оройтсон мэт. Япончууд энэxүү асуудлыг бусдаас түрүүнд олж xарсан бөгөөд аль эрт үеээс олон талаар анxаарал тавин ... 11:19 - 2014-05-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХагарсан хайрДурлалын тамгатай хүзүүнээс Дусал нулимс зүүгдэнэ Хилгий бүрэлдсэн ухаанаас Хэцүүдсэн гутрал урсана Уруулын хээтэй цамцнаас Утгагүй сэжүүр орооцолдоно Ээдэж гашилсан бодлоос Эмтэрсэн тавьлан уйлна Сэвэлзсэн хөнгөн харцнаас Сэмэрсэн сэтгэл булингартана Хагацаж хаягдсан зүрхнээс Хагарсан хайр ёолно 2014 оны 4 дүгээр сар 28 Б.Бүжинлхам ...20:38 - 2014-05-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМуухай үнэр Тэр ойрхон мэт ханхийх тусам миний зэвүү дургүйг ихэд хүргэнэ. Удаан хайсны эцэст ширээний цаад булангаас хөх эрээн ууттай, түнтийж харласан юмыг шүүрээр татан ... 20:46 - 2014-05-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГайхамшигт аялалИд нойрон дунд хэн нэгэн намайг дуудах шиг боллоо. Дахин дахин дуудах тусам уур бухимдал гал шиг дүрэлзэж –Ядаргаатай юм, унтмаар байна гэж уцаарлан хөнжилдөө улам шургав. Гэтэл би өрөөндөө гав ганцаараа зогсож байна. Юу ч алга. Миний эсрэг талд хээ хуартай асар том эртний хаалга нээгдэж –Нааш ир гэж нэрээр минь дуудлаа. Гайхаж ангайсан би учраа олохгүй сандран –Арай үхчихсэн юм болов уу? Сүнс минь ямар нэг газар луу явах гэж байна гэж бодоод учир зүггүй ориллоо. –Би явмааргүй байна. Хийж бүтээх ажил ч их. Аав минь, нялх нойтон хүүхдүүд минь гээд сөхөрч суугаад уйлла... 20:43 - 2014-05-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЦагийг удирдах нь
Цаг хугацаа хэмээх содон сонин ертөнц миний бодол санааг соронзон мэт татна. Тэдний хаант улсад бүх юм энгийн мөртлөө нууцлаг. Нүдэнд харагдаж гарт баригддаггүй хэрнээ орчлон дэлхий бүхлээрээ түүний өмнө бөхөлзөж, бурхан тэнгэр шиг хүндлэн дээдэлж, тэнгэрт тултал магтана.
Өчүүхэн жаахан шавьж хорхойноос эхлээд аварга том биетэй арслан заан ч цаг хугацаанд захирагдаж, түүний заавар зөвлөгөөг ёсчилон биелүүлэх нь хамгийн хачирхалтай этгээд санагдана. Нар сар одод хүртэл шүү. Түүний хаант улсын зан заншил бусдаас ялгаатай, үргэлж нүүж явдаг. Орчлон хорвоогийн бүхий л амьтад дагаж нүүн... 20:39 - 2014-05-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГэрэл дутсан бодол
Би орчлон хорвоогийн баяр баясгалан аз жаргалыг хуваалцах гээд ургах нартай уралдан бяцхан хүүгээ тэврээд гадагш гарлаа. Навчин дээр тухалж хоносон шүүдэр шиг тунгалаг агаарт ариуссан сэтгэл дэрвэлзэх тэр агшинд сүү шиг бодлууд урсаж ирлээ. Бал бурам шиг бодлыг эгшээгүй байхад тэнтэр тунтар алхах үрийг минь дайрчих шахаад зөрсөн шинэ танилын уулга алдаж хэлсэн билиггүй үг сэтгэлийг ээдүүлээд зогссонгүй бас зүрхийг минь зүүгээр шивээд авах шиг боллоо. Өдий төдий сайхан үгс байсаар байтал хараал цухал шиг үгсээр биеэ дүүргэсэн түүнийг өрөвдөж дэмий л гаслав. Гудамж талбайгаа... 22:02 - 2014-04-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих |
Тухай: biy daalt Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - хүн Найзууд - Монгол хэл - newmongolblog - SeNji |